Автомашинаа халааж байгаад нас барсан хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 19

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай 34 настай, эрэгтэй Б автомашинаа халааж байгаад нас баржээ. Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Өвлийн улиралд иргэд машинаа халааж байгаад угаартаж амь насаа алдах эрсдэл бий болдог. Иймд машинаа халаах үедээ дотор нь суухгүй, граашид  машин халаахгүй байх. Битүү гараашид машинаа халаахдаа дотор нь сууж байгаа тохиолдолд хаалга, цонхоо онгорхой байлгаж агаар оруулах, согтуу үедээ асаалттай машинд удаан хугацаагаар суухгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top