Ардчилалын алтан хараацай С.Зориг агсны үхлийн шалтгаан өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа. Амралтын өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр С.Зориг агсны гэргий Д.Булганыг саатуулж, цагдан хорьсон гэх мэдээллүүд цацагдаж эхлэсэн юм. Харин энэ талаархи мэдээллийг зарим эх сурвалжууд үнэн хэмээж байгаа бөгөөд түүнийг өнгөрөгч баасан гарагийн шөнө саатуулж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хорьсон гэнэ. Одоогоор түүнийг юуны учир саатуулсан нь тодорхойгүй байгаа бөгөөд олон нийтийн хардаж байгаагаар 17 жилийн өмнө бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан нөхрийнх нь хэрэгт холбогдуулан сууталсан гэх хардлага байгаа юм.
С.Зориг агсны хэргийг ЭЦГ болон ТЕГ-аас байгуулагдсан ажлын хэсэг одоо ч үргэлжлүүлэн шалгаж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 2 )
мөрөн хурандааг барьж хорь.илрүүлнэ гэж хуцаад сонгуульд гарч ирсэн биз дээ булган мөрөн хоёр хөнжлийн холбоотой.
Genethen odoo baridag n uls turin shinjtei bolod yvchjigan bishv zarim neg n nugu zarimiga nam darhaar shidej de huurhi