Нэг настай хүүхэд данхтай цайнд түлэгдэж амь насаа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 16

  ХУД-ийн 15-р хороо  “Хурд хороололын орчим 11-р сарын 13-нд цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байхдаа “Портер” /79-39 УБЛ/ дугаартай автомашиныг шалгахад,  СБД-ийн 13-р хороонд суух 39 настай эрэгтэй Д нь гарал үүслийн бичиг баримтгүй хонь 10ш, үхрийн мах 3-ыг тээвэрлэж явсаныг илрүүлэн ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
 Мөн СХД-ийн 22-р хороо “ГССҮТөвд түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгсөн байна.  Дуудлагын дагуу очиж шалгахад Тахилтын .... тоотод суух 1 нас 2 сартай, эрэгтэй А данхтай халуун цай татаж толгой, нуруу, 2 гар түлэгдэж, 37 хувийн түлэгдэлттэй тус төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан байжээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамж болгоомжгүйгээс болж бяцхан хүүхдүүд ахуйн хүрээний осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top