Б.Батзаяа даалтанд гарч бусдыг нь Интерполоор хайж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 16

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон Ухаахудаг- Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Samsung СТ” corporatian  компанийн удирдлагуудад Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүү үүсгэн баривчлан саатуулсан.
 
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар “Онц аюултай гэмт хэрэгmэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсэн заалтаар сэжиглэн шалгаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр батлан даалтад гаргаад байгаа юм. Түүнчлэн түүнтэй хамт энэ хэрэгт холбогдуулан Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т" компанийн захирал Ли Жон Гёл гэгчийг хорьж байцааж байсан ч мөн л батлан даалтад гаргасан байна.

Энэ хэрэгт сэжигтнээр“Либерти партнерс" ХХК-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК- ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөн шалгахаар болсон. Үүнтэй холбогдуулан гадаадад гарсан учраас “Либерти партнерс”-ийн   захирал Ч.Ганбатыг Интерполоор эрэн сурвалжилж байсан бол нэмж П.Бат-Эрдэнийг ч мөн хайж эхэлсэн байна. Учир нь П.Бат- Эрдэнэ Австрали улсад сурч байгаа гэх мэдээлэл байсан авч түүнийг сургуулиас нь ч, оюутны байрнаас нь ч олоогүй аж. Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг хөрөнгө завшсан, мөнгө угаасан гэмт хэрэгт буруутган эрэн сурвалжилж байгаа тухай бичжээ.

Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(108.247.248.150) 2025 оны 03 сарын 13

Батзаяа gedeg ter nohor Hudaldaa hogjiliin bankid ajillaj baihdaa bayangol zochid buudald bolson tus banknii shine jiliin arga hemjeenii vueer emegteichuudiin huvtsas solih oroonoos n emegtei hunii zunh mongo geh met zuils hulgai hiigeed (cameriin bichlgeer Батзаяа avsan n notlogdson) tus banknaas hoogdoj baisan nohor.

1  |  0
Top