Гааль дээр дөнгөж буусан машинаар хүн тээвэрлэдэг зөрчил ихэсчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 13

Автомашины ченж нар Замын-Үүдийн хилийн боомт дээр буусан машинуудаа буулгаад тэндээс нь жолооч хөлсөлж Улаанбаатарт авчирч худалдаалдаг зөрчил ихэсчээ. Гаднаас орж ирж буй автомашиныг Замын-Үүдээс нийслэл рүү чингэлэгээр тээвэрлэх ёстой. Гэтэл ченжүүд жолооч хөлсөлж, хөлсөлсөн жолооч нар нь  ямар ч үзлэг оношлогоонд ороогүй, сери дугааргүй машинаар Улаанбаатар руу халтуур хийж, 500 гаруй км замаар хүн тээвэрлэж, хурд хэтрүүлэн давхих нь ихэссэн гэнэ. Түүнчлэн Замын-Үүдээс Улаанбаатарт өдөрт 100-150 автомашин орж ирж байгаагийн дийлэнх нь prius аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.118.98) 2025 оны 03 сарын 13

Худлаа мэдээлэл байна.

1  |  0
Zochin(59.153.113.160) 2025 оны 03 сарын 13

Odoo hyn alah ni.

1  |  0
Top