Нийслэлийн засаг дарга Э.Бат-ҮҮл БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотын Ардын хорооны дарга Чи Хий Римийн урилгаар энэ сарын 19-24-ний өдрүүдэд тус хотод айлчлахаар төлөвлөжээ. Өнгөрсөн онд болсон “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум”-д оролцохоор ирсэн Пхеньян хотын дарга Ча Хи Рим болон албаны төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүлээн авч, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлт, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж байсан юм.
Улаанбаатар Пхеньян хотууд 2003 онд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсон билээ.

Сэтгэгдэл ( 6 )
Ямар туршлага чирж ирж гай болох болдоо. Бурхан минь. Ард түмний дургүйцэл ихсэхийн хирээр ард түмнээ дарамталдаг улс руу их айлчилдаг болждээ
Та нар ч дуртай газраа аялж, ард түмэн, улсын мөнгөөр тоглох юм даа. Жирийн иргэд, хийсэн бүтээсэн гавъяатай иргэдээ ганцыг улсын хөрөнгөөр газар орон нутаг үзүүлж судлуулах, туршлагыг дэлгэрүүлэх, дэмжих ажил огт хийдэггүй мөртлөө өөрсдөө ашиггүй юмнууд мөнгө төсөв үрээд зугаагаа гаргах юм юм даа.
Өөрөө ардчилсан Солонгос уруугаа явдаг байна шүү дээ. Тийм мундаг юм бол.Наанаа үлдээд ардчиллынхаа тухай донгосч ардчилсан хувьсгалаа хийчихээд ир.
Солонгосын цэвэрлэх байгууламжтай л сайн танилцаж ирээд өөрчлөлт хийчих. тэгвэл санасан үйлс чинь сэтгэлчлэн бүтнэ.
Хотын бидний татварын мөнгийг багахан үрж байгаад 16 онд зайлбал зохилтой,
Ulsiin mungu gamnaach tsagaan tolgoitoi uvgun