ААН-үүд орчноо цэвэрлээгүй бол хариуцлага тооцно

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 11

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Захирагчийн гэр хорооллын ажлын албад, хог, хаягдал ногоон байгууламжийн чиглэлээр хяналт тавьж буй хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хамтран дүүрэг, хороо, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, олон нийтийн байцаагч,иргэдийн бүлэг, хогийн цэгүүдийн ажилтай газар дээр нь танилцлаа.

Шалгалтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын үндсэн бааз, машин техникийн хүрэлцээ,  хог ачилт, ариутгал, хөдөлмөр хамгаалал, зам талбайн үйлчлэгч нарын нормын хувцасны хангалт, бодис, давс, элс дайрганы нөөцтэй танилцсан. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, хогийн сав, сандал зэрэг эд хөрөнгийн арчлалт, засвар үйлчилгээ, золбин нохой муур устгал, цасны жижүүрийн хуваарь, иргэдийн бүлэгтэй байгуулсан гэрээнд хяналт тавилаа.  

Үүсмэл болон хур хогийн цэгийн устгал, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг багасгах чиглэлд  иргэдэд хандсан сургалт сурталчилгааны ажлыг хэрхэн хийж байгаа, байгууллага аж ахуйн нэгжид дүүргээс хариуцуулсан 50м газрын хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээ, хальтиргаа гулгаа арилгуулах талаар ямар ажлууд хийснийг шалгасан.

Хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд машинууддаа GPS төхөөрөмж суурилуулан ажлын явцдаа байнгын хяналт тавьж, иргэдийн хүсэлтийг тухай бүрт шийдвэрлэдэг болсон. Олон нийтийн байцаагч нар хороотойгоо хамтран иргэдийн бүлгээ ажиллуулж байгаа. Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд ил задгай хог хаягдал хаях нь ямар хор уршигтайг ойлгуулахын тулд хүүхэлдэйн киноны баатрын дүрд хувиран жүжигчилсэн тоглолт үзүүлж байгаа нь үр дүнгээ өгч байгаа нь шалгалтын явцад харагдсан. Дүүргүүд аж ахуйн нэгжүүддээ “Орчныхоо 50 метр газрыг цэвэрлээгүйгээс иргэд хальтирч унан гэмтсэн бол хуулийн дагуу хариуцлага тооцох” болохыг мэдэгдэн нэгдсэн арга хэмжээ авч ажиллаж байгаагаа энэ үеэр танилцуулсан. Ногоон байгууламж, хог хаягдлын чиглэлээр хийсэн шалгалтын нэгдсэн дүн маргааш гарна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жирийн иргэн(103.26.195.159) 2025 оны 03 сарын 13

БЗД-н Нийтлэг үйлчилгээний-2 газар СӨХ-г сарын хог тээврийн мөнгөө сар бүрийн 20-ны дотор өгөхгүй бол зогсоо зайгүй утасдаж дарамталдаг хирнээ өөрсдөө 10 хоногт 1 удаа ачна гэж шаардлага тавьж гэрээгээ тулгаж байгуулчихаад өөрсдөө тухайн хоногтоо хогоо ачдагггүй, хог ачих захиалга өгөхөл 3-5 хоногт ирдэггүй, утасдаж хэлэхээр ачих хог их байна, бид дийлэхгүй байна гэдэг хариулт өгсөөр байх юм. Үүнийг засаж залруулах хэрэгтэй байна Үүнд хариулт өгнө үү ...

1  |  0
Хотын даргыг дэмжигч(103.14.36.6) 2025 оны 03 сарын 13

Бас нэг санал. Бүтэн сайн өдөр хогны машин ирдэггүй. СБД -ийн 1 дүгээр хорооны ухамсаргүй оршин суугчид хогоо хүүдүүдийнхээ тоглоомын талбайн ойрхон хогоо хаяна. Тиймээс ажлын аль нэг өдөр хогны машины жолоочийг амрааж бүтэн сайнд ажиллуулах боломжийг судлах хэрэгтэйдээ.

1  |  0
Хотын даргыг дэмжигч(103.14.36.6) 2025 оны 03 сарын 13

Энэ их зөв. Иргэд бид нар ч гарч цэвэрлэх, арилгавал зүгээр. ААН мөн хариуцлагатай байх хэрэгтэйв Хороод энэ тал дээр үнэхээр муу шүү. Сүхбаатар дүүргийн 1-р хорооны Засаг дарга гадна талын контейнер-ээ буулгаж дийлэхгүй, хойд талаар нь өтгөн, шингэн хөлдөөд, цэцэрлэгийн хүүхдүүд байнга тэрүүгээр нь явна. Хотын даргын гайгүй бүтээн байгуулалтын болон бусад ажлыг нэгмөсөн муухай болгож байгаа юм даа. Засаг дарга нарт арга хэмжээ авах хэрэгтэй.

1  |  0
Top