Дорнод аймгийнхан 3 сая дахь иргэний үе чацуутанд байр бэлэглэлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 11

Монгол Улсын 3 сая дахь иргэний үе чацуутнаар Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн А.Солонгын хүү Тэмүгэ тодорсон. Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, 3 сая дахь иргэний үе чацуутанг хүлээж авах, алдаршуулах ажлын хэсгийнхний зүгээс Хэрлэн сумын 7-р багт байршилтай "Цог Октаэдр" компанийн барьсан 43-р байрны 53 тоот нэг өрөө байрны түлхүүр болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүүгийн ээжид гардуулан өгсөн байна. Харин Халхгол сумын иргэн П.Хандмаагийн Сумъяабазар хүүд гэр бүлийнх нь саналаар Халхгол суманд байшин барьж өгөхөөр болсон байна. Дорнод аймгийнхан Монгол Улсын Засгийн газрын 400 тоот тогтоолыг хэрэгжүүлж ийн 3 сая дахь иргэний хоёр чацуутанд байр бэлэглэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Itgel(202.179.11.34) 2025 оны 03 сарын 13

Sain uils bukhen delgertugei. Khuukhdin tuluu khaluun setgel, demjlegee ugsun aimgin zasag darga, busad khumuust talarkhaj bn shu. Dornodchuud sain bn

1  |  0
Top