С.Хүрэлбаатар: Гомдолтой байна. Шүүхэд хандана

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 10

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  захирамж гаргаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын албан тоотуудаар ирүүлсэн саналыг үндэслэн “Сэтгэшгүй” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Харин энэхүү шийдвэрийг тус эмнэлгийн Ерөнхий эмч, Дорно Дахины Анагаах Ухааны доктор, профессор С.Хүрэлбаатар эсэргүүцэж мэдэгдэл хийв. Тэрбээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрыг шүүхэд өгөхөөр болсноо мэдэгджээ. Учир нь өөрийнх нь эмнэлгийг ямар шалтгаанаар хаахаар болсныг  НЭМГ-аас тодорхой хэлээгүй байна. Тэрбээр “Манай эмнэлэг дээр Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрууд өнгөрсөн хавар ирж шалгалт хийсэн. Тэгээд таг чимээгүй байж байгаад долдугаар сард тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн талаар мэдэгдсэн. Бид гомдолтой” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(59.153.113.9) 2025 оны 03 сарын 13

Tenegteed 2 avgai avna gej balairaad ene emch hyn mun yy.amar bolovsroltoi nuhur iu be?Bas Mamba datsan syrgyyli emneleg shalgah heregtei hynii zovlongoor mungu hiisen shynaliin setgltengyyd.

1  |  0
Top