Цэцэрлэгийн хүүхдүүдэд шударга ёсны тухай хичээл заана

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 10

Авлигатай тэмцэх газраас бага насны хүүхдүүдэд зориулан хэвлүүлсэн “Туулайхүүгийн адал явдал” номыг Монголын Сурагчдын холбоотой хамтран цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлэг болон сургуулийн бага ангийнханд таниулах ажлыг зохион байгуулж эхэллээ. Монголын Сурагчдын холбооны дэргэдэх “Лидер сурагч академи” нь хүүхдийн өөрөө удирдах байгууллага бөгөөд хүүхдийн нийгмийн оролцоог бий болгох, хүүхэд хүүхдээ удирдах чиглүүлэх эрхэм зорилготой ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Өсвөрийн 333 сургагч багш” бэлтгэх үндэсний хөтөлбөрт хамрагдсан шилдэг сурагчдын багаас 40 гишүүнийг нь сонгон авч, “Туулайхүүгийн адал явдал” номд өгүүлсэн агуулгад тулгуурлан цэцэрлэгийн багачуудад зөв шударга амьдралын талаарх дадал хэвшлийг олгох хичээл заахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(59.153.113.9) 2025 оны 03 сарын 13

Zuv bagaas ni .Hyyhdiin iumiig avaad irdeg hyyhed baina.Mun harandaa yzgiig ni avaad gazar gishgej byatslad haychdag hyyhed baina .hen zaaj ugdug baina aa.

1  |  0
irgen(124.158.78.110) 2025 оны 03 сарын 13

ЦЭЦЭРЛЭГТ БИШЭЭ СУРГУУЛИЙН ХVVХДVVДЭД ЗААХ ХЭРЭГТЭЙ

1  |  0
Top