“Богд Ар” хорооллыг тойрсон асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 09

Баянгол дүүргийн жишиг хороолол болно гэсэн уриатайгаар шаваа тавьж, баригдаж эхэлсэн “Богд Ар” хороолол өнөөдөр бөөн асуудал дагуулсан хэрүүлийн бай болоод байна гэхэд хилсдэхгүй. Учир нь Богда Холдинг ХХК нь Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 1088 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, 700 машины авто гараш, ногоон байгууламж, иж бүрэн тохижолт бүхий цогцолбор барих төслөөр 5.1 га газрыг авч 2000 оноос барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар байдал эсрэгээрээ байгаа бөгөөд тус хороололд ямар ч ногоон байгууламж, хүүхдийн сургууль, цэцэрлэг байхгүйгээр барахгүй сургууль, цэцэрлэг барих шийдвэрийг цуцлан оронд нь дахин орон сууц барихаар болжээ. Уг шийдвэрийг тус хорооллын оршин суугчид эрс эсэргүүцэж байгаа юм. Анх барилгын шав тавих ёслолоо сүржин эхлүүлж жишиг нэрийн дор ард түмний тархийг угаасан нь өнөөдрийн байдлаас илхэн харагдана. Богда Холдинг ХХК нь дангаараа барилгын эхний хэсгийг барьж байсан боловч дунд үеэс өөр өөр компаниуд гүйцэтгэгчээр оруулсаар тухайн газрын нийтийн эзэмшлийн зам талбайг багасган орон сууцны тоогоо нэмэгдүүлэн 1500 гаруй айлын хороолол болгосон гэдэг.

Эх сурвалжуудын ярьж буйгаар Богда Холдинг ХХК нь ерөнхий төлөвлөгөөний дагуу ажлаа огт хийгээгүй, төлөвлөгөөг дур мэдэн өөрчилж тухайн газрыг мөнгө угаах талбар болгосон. Тухайлбал, Зол барилга ХХК, Батто Монгол ХХК, XDF ХХК, Ногоон нуга ХХК, Зуншин ХХК, DZH ХХК, Нью Пинк ХХК, гэх мэт компаниуд ээлж дараалан гүйцэтгэлийн ажил хийсэн боловч ихэнх нь одоо үйл ажиллагаа явуулахаа больсон байна. Дээрх компаниуд бүгд 100% хятадын хөрөнгө оруулалттай компаниуд бөгөөд ажилчид нь бүгд хятад хүмүүс байсан гэнэ. Мөн зарим барилгыг албан байгууллага биш хувь хүн буюу И Ли хэмээх БНХАУ-ын иргэн барьсан хэмээн оршин суугчид ярьж байна. Харин төлөвлөгөөний дагуу баригдах сургууль цэцэрлэг одоо болтол баригдаагүй, өөрчлөгдсөөр өнөөдрийг хүрсэн билээ. Төлөвлөгөөгүй өрхийн тоо нэмэгдсэний улмаас 930 хүүхдийн сургууль, 160 хүүхдийн цэцэрлэг болгон 2008 онд зураг төслийг дахин өөрчилсөн боловч 2011 онд сургууль цэцэрлэг барих газар дээр 18, 19-р байрнуудыг нэмж барихаар нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Х.Хүрэлбаатараар батлуулж чаджээ. Харин оршин суугчид анхны төлөвлөгөөний дагуу сургууль цэцэрлэг бариулах шаардлагыг удаа дараа хүргүүлж өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцсээр үр дүнгүй өнөөдрийг хүргэж байна.

Богда Холдинг ХХК-ны захирал Х.Идэнбаяр гэгч хэн бэ?

1990-ээд оны дундуур БНХАУ-ын муж Шинжаан Уйгараас Монголд гэр бүлээрээ цагаачлан орж ирсэн бөгөөд анхандаа Дарь-Эх орчимд амьдран ард иргэдэд уламжлалт эмчилгээний аргаар гар хөлийн судас барьж эм тан борлуулж амьдардаг байсан гэнэ. Улмаар 2000 оны үед БНХАУ-ын 100% хөрөнгө оруулалттай Богда Холдинг ХХК-ийг байгуулан захирлаар ажиллаж эхэлжээ. Уг компанийн хөрөнгө оруулагч Чин Жен Хуа нь Монголд ирж очин байсан бөгөөд одоо ирэхээ больсон сурагтай. Х.Идэнбаяр нь 2007 онд Монгол Улсын иргэн болсон цагаасаа хууль зөрчин баяжсан үйлдлүүдээ эхлүүлсэн. Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр Монгол Улсын Засгийн газрын 40.000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Нисэхэд 25 га газар авсан гэнэ. Аль ч нам засаг барих үед төрийн албаныхан Х.Идэхбаярыг хаацайлан хамгаалж ирсэн нь хачирхалтай. “Богд Ар” хороолол нь чанар стандарт тун тааруу баригдсан бөгөөд гараш руу байнга бохир урсан орж оршин суугчдын эрүүл мэнд хохирон эрх ашиг нь ноцтойгоор зөрчигдөж байна. Үүгээр ч барахгүй эхнэрийнхээ нэр дээр байгуулсан Богд Асар ХХК нь тухайн хорооллын орон сууцны конторын үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд түүгээрээ дамжуулан айл өрхүүдээс илүү төлбөр авч, өгөхгүй бол тог цахилгааныг нь хязгаарлан иргэдийг хохироодог аж.

Иймээс “Богд Ар” хорооллын оршин суугчдын төлөөлөл хэвлэл мэдээллийн байгууллагад хандан мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан оршин суугч Г.Нямдаржаагаас тодруулга авсан юм.

-Танай хорооллын хүүхдүүд аль сургуульд явдаг вэ?

-Манайд хамгийн ойрхон нь 20-р сургууль. Тиймээс ихэнх айлын хүүхдүүд энэ сургуульд явдаг. Гэтэл  20-р сургууль ачааллаа дийлэхээ болиод дээшээ нэг давхарын өргөтгөл барьсан боловч нэг ангид хэт олон хүүхдүүд явсан хэвээр байгаа. Богда Холдинг ХХК нь хорооллын анхны төлөвлөгөөний дагуу сургууль, цэцэрлэгээ бариагүй, газрыг нь дамлан наймаалцсаны улмаас оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байна.

-Сургууль цэцэрлэгийн газрыг дамлан зарсан гэдэг нь ямар учиртай вэ?

-Сургууль цэцэрлэг барих газрын талыг Ган Зам хэвлэх үйлдвэрт болон өөр бусад хувь хүнд зарсан гэх яриа оршин суугчдын дунд явдаг. Сургууль цэцэрлэг өдийг хүртэл баригдаагүй, бидний шаардлага үр дүнд хүрэхгүй байгаа учир нь газартай холбоотой гэж хардаж байгаа.

-Богда Холдинг ХХК-ны захирал Х.Идэнбаяртай биечлэн уулзсан уу?

-Уулзсан. Сургууль цэцэрлэгээ бариулах шаардлагыг удаа дараа хүргүүлдэг. Гэвч сургууль бол баригдахаасаа өнгөрсөн юм билээ. Харин нэг жижиг хувийн цэцэрлэг бариад хажууд нь залгуулаад 18, 19-р байрнуудыг барина гэж байна лээ.

-Та нар зөрчигдөж буй эрх ашгийнхаа төлөө төрийн албан тушаалтнуудад хандаж байв уу?

-2012 оноос хойш, НМХГ, НЗД, Засгийн газрын 1111 төв, ЗГХЭГ, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдад удаа дараа ханддаг. Одоо ч хандаж байгаа. Харамсалтай нь оршин суугчид, иргэдийн эрх ашгийн төлөө шийдвэр гардаггүй, харин ч Х.Идэнбаярыг дэмждэг нь илэрхий байна.

-“Богд Ар” хорооллын байрны үнэ дунджаар хэд байдаг вэ?

-8%-ийн хүүтэй зээлэнд хамрагдахгүй байгаа. Бидний байрны үнэ буураад байгаа. Уг нь сургууль цэцэрлэгээ барьчихсан бол үнэ нь тогтвортой байж, иргэдийн амьдрах орчин сайжирч, амьдралын баталгаа болох байлаа.

-Танай орон сууцны конторын үйл ажиллагааг Х.Идэнбаярын эхнэрийн нэр дээрх компани явуулдаг гэж үнэн үү?

-Үнэн. Байрны мөнгөн дээр мөнгө нэмж авдаг. Зуны улиралд дулаан зогссон байхад ч айл өрхүүдээс дулааны үйлчилгээний хураамж гэж өвлийнхтэй ижилхэн авдаг. Бас утга нь ойлгогдохгүй олон үсэгтэй нэршилээр нэмэлт хураамж авдаг. Зарим нэг байрнаас бүр албан байгууллагын тарифаар цахилгааны төлбөр авдаг байсан нь сая илэрсэн. 

Идэнбаяр, Богда Холдинг ХХК нь төрийн албаны ямар хүмүүстэй холбоотой ажилладаг талаар бид сурвалжиж байгаа бөгөөд цувралаар мэдээллэх болно.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Orshinsuugch(59.153.115.128) 2025 оны 03 сарын 13

Huviin ashig sonirhloo hooson ene Nyamdarjaa metiin humuus bolimoor yumaa.yrn setgetsiin oorchloltei gedegn barag unen shu de orshin suugchidch gesen hoorondoo yaridag.iimees jaahan ul suuritai medeelel humuust hurgej baigaachee.ter Nyamdarjaa metiin humuus sohiin dargiin ajlaa choloolj ogvol taarna.

2  |  0
зочин(182.160.3.27) 2025 оны 03 сарын 13

Сургууль цэцэрлэгийн газрыг дээрэмдэж орон сууцны барилга барих гэж улайран дайрч байгаа хужааг юундаа өмөөрөөд байгаа, сургууль цэцэрлэг ногоон байгууламж хэргэггүй юмуу та нарт харин бидэнд хэрэгтэй хужаагийн хүмүүс далд ор сургууль цэцэрлэг байх газраа байх л хэрэгтэй

1  |  0
zochin(202.9.41.71) 2025 оны 03 сарын 13

Hun shantaachilj mungu nehdeg ulsuud bolimoor yuma, mungu uguhgui bolhoorn orshin suugchidiin ner barial hudla shou hiigeel yadargaatain zail zail

2  |  0
иргэн(182.160.4.82) 2025 оны 03 сарын 13

Сургууль цэцэрлэг тохижолтыг төлөвлөгөөний дагуу барих хэрэгтэй даварсан хужааг зайлуулах хэрэгтэй

1  |  0
24-р байрны суугч(202.9.41.71) 2025 оны 03 сарын 13

СӨХ-н дарга Нямдаржаа гэдэг чинь улаан луйварчин, би бүр эртнээс мэднэ. Сонгуульд өрсөлдөхийн тулд би энэ байрыг бариулсан гэж хүртэл худал ярьж хар PR хийж байсан сонин этгээд байгаа юм. Хувь хүний эрх ашгийн төлөө юу ч ярьж магадгүй этгээд байгаан.

2  |  0
зочин(182.160.4.82) 2025 оны 03 сарын 13

Богд АР хороололд Сургууль цэцэрлэг хэрэгтэйг хүн бүр мэдэж байгаа байлгүй дээ сургууль цэцэрлэгийн газар дээр барилга барих гэдэг чинь доромжлол энэ хужаа даварч байна. Ерөнхйи төлөвлөгөөгөөний дагаа байх ёстой

1  |  0
оршин суугч(202.9.41.71) 2025 оны 03 сарын 13

Та нар жаахан бодитой мэдээлэл хүргээч ээ. Богд Ар хороолол та нарын яриад байгаа шиг тийм яахаа алдчихсан хороолол биш ээ. Энэ мэдээллийг захиалж бичүүлж байгаа Нямдаржаа нь жинхэнэ луйварчин. Юу ч гэж ярьж магадгүй, үүнд нь итгэж байгаа сэтгүүлч бас хөөрхийлөлтэй. Нямдаржаа гэгчийг Богд Ар хорооллын оршин суугчид мэднэ ээ, сэтгэлзүйн хувьд өөрчлөлттэй хүн шүү дээ

2  |  0
Иргэн(75.27.63.109) 2025 оны 03 сарын 13

Хятад хvнийг Монголын иргэн болгодог нь буруу.

1  |  0
Зочин(202.126.91.90) 2025 оны 03 сарын 13

Сэтгүүлч ээ. Жаахан бодитой юм бичих хэрэгтэй. Би 2а байранд амьдардаг хүн байна. 1а, 2а, 3а гээд эхний байрууд нь маш гоё. Дулаахан цэвэрхэн, дотор зохион байгуулалт сайтай. Манай доор грашаас бохир алдсан, муу муухай зүйл байхгүй. Жаахан ялгаж салгаж, бичих хэрэгтэй. Тухайн үед (2000 онд) Улаанбаатарын хамгийн тансаг хороолол байсан. Юун Зайсан. Гаднаас ирсэн хүмүүс хүртэл тэгж ярьдаг байлаа. Харин сүүлийн үеийн ганц нэг байрууд нь салхивч болон агааржуулалтын жаахан асуудалтай байсан гэсэн. Гэхдээ засаж янзалсан. Харин СӨХ дээр элдэв нэмэгдэл төлбөр авдгийг бол мэдэхгүй юм байна.

2  |  0
anxaar(202.9.41.155) 2025 оны 03 сарын 13

udaxgyi nurna biz

1  |  0
иргэн1(150.129.141.131) 2025 оны 03 сарын 13

~X( :-t $-) $-) ман үёд ургах наран богда ар , эко констракшн гэх мэт олон муу барилгууд баригдаад иргэд хохирсоор ирсэн. ан- ч адилхан алга дарам газар барилга бартад гишгэх газар үлдэхгүй нь.....

2  |  0
Top