Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т заасны дагуу Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлийн ерөнхий гүйцэтгэгч “Samsung CT” corporation компанийн удирдлагуудад эрүү үүсгэн баривчлан саатуулсан билээ. Ингэхдээ тэднийг “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээнийн хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж , арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорхих ялаар шийтгэнэ” гэсэн зүйл заалтаар сэжиглэн шалгаж байгаа юм байна. Харин энэ хэрэгт өөр сэжигтнээр “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөн шалгахаар болжээ. “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нь гадаадад гарсан учраас Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Ингэхдээ мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )