Баавар өршөөлөөр суллагдана

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 05

Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Манлайжаргал, Ш.Батбаяр буюу Баавар, М.Бадрах нарт холбогдох хэргийг ялтан, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцэв.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Д.Манлайжаргал, М.Бадрах нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Д.Манлайжаргалд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 2 жилийг нэмж, нийт биечлэн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид 3 жил 6 сараар тогтоож, М.Бадрахад 3 сар 1 хоногийн баривчлах ял шийтгэжээ.

Харин Ш.Батбаярт төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оноосон. Нийслэлийн шүүхээс дээрх этгээдүүдэд оноосон ялыг хэвээр үлдээсэн байдаг. Тэгвэл Дээд шүүхээс өршөөлийн хуультай холбогдуулан Ш.Батбаярт оноосон ялыг өршөөлд хамруулж, нэн даруй суллахаар шийдвэрлэжээ. Харин Д.Манлайжаргалд өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгож, сүүлчийн тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bat(103.26.194.98) 2025 оны 03 сарын 13

ene er ni garnuu bnuu manid ymr hamaa bna hajin teneg bandi

1  |  0
zaya(27.123.214.110) 2025 оны 03 сарын 13

Shorongoos garaad huilaan l deedeldeg yum shvv

1  |  0
zojin(202.179.20.120) 2025 оны 03 сарын 13

Baabar chorongoos garah orshoogdoh hend hamabainaa oor bichih saihan zuil oldohgui bainuu

1  |  0
Top