Өнгөрөгч аравдугаар сарын 19-ний өдөр “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” НӨҮГ-ын дарга Б.Саранчимэгийг ажлаас нь чөлөөлөх тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан. Түүнийг ээлжийн амралттай байх үеэр уг захирамжийг гаргасан байна. Түүнийг ямар үндэслэлтэйгээр ажлаас нь чөлөөлж байгаа талаар тодорхой тайлбар байхгүй байгаа бөгөөд албаны эх сурвалжийн мэдээллэж байгаагаар түүнийг ажил олгогчийн итгэл алдсан гэж үзсэн хэмээлээ. Учир нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн жил бүр нийслэлийн Засаг даргатай хамтран ажилладаг байсан бөгөөд энэ жил Засаг даргатай хамтран ажиллах боломжгүй гэдгээ Б.Саранчимэг дарга мэдэгдсэн байна. Харин зарим хүмүүс уг шийдвэрийг нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах саналыг тавьсантай холбож үзэж байгаа юм. Таван жил Б.Саранчимэг дарга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Гэхдээ тэрбээр өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч байгаагаа сэтгүүлчдийн өмнө мэдэгдлээ. Ингэхдээ тэрбээр татвар төлөгч та бүгдийн мөнгөөр боссон цэцэрлэгт хүрээлэн учраас та бүхэн өөриймсөг сэтгэлээр хайрлан хамгаалж, улам тордон хөгжүүлээрэй гэдгийг хүслээ. Мөн Б.Сарачимэг дарга Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандан ногоон байгууламжийн төлөө сэтгэл, зүтгэлтэй байгууллагын маань ажилчдыг халж сэлгэлгүй цаашид тогтвортой ажиллуулна уу хэмээсэн юм. Мөн энэ үеэр “Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн оффист байрлах “Эко танхим”-ын нээлтийг хийлээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн "Мика Монгол" ТББ-тай хамтран өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн "Эко танхим" сургалт мэдээллийн төв байгуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн билээ Уг танхимд нийтдээ 500 орчим экологийн болон тогтвортой хөгжлийн талаар судалгааны материал, ном товхимолыг байрлуулсан байна. Уг төслийн хоёрдугаар шатыг цахим хэлбэрт оруулахаар төлөвлөсөн бөгөөд Мөн нийслэлийн иргэдэд зориулж цэцэрлэгт хүрээлэнд шилэн кабель суурилуулж өндөр хурдны интернет оруулж энэ сарын дундуур иргэдэд үнэгүй “Wi Fi”-аар хангахаар болсон байна. "Эко танхим" нь байгаль орчны салбарыг сонирхон судалдаг хүн бүхэнд нээлттэй. Иргэд, уншигчид уг танхимаар үнэгүй үйлчлүүлнэ. Мөн экологи, байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэл, зөвлөгөөн, сургалт, семинар, уулзалтыг зохион байгуулахад нээлттэй.

Сэтгэгдэл ( 17 )
Uul baatar ene avgaig halaagui ooroo Niisleliin irgediin hurliin toloologch bh n jijig sanagdaad UIH-d uzheer garch bgaan ene humuus yu ch medehgui bj bat-uuliig l buruutgahiin, duu n bas ardchilsan namaas ulsiin ih hurald garsan narankhuu ter odoo morio uyad l yawj bna biz, 2 tord hol aldahgui bh sanatai hn
uul baatar ene avgaig halaagui ooroo Niisleliin irdediin hurliin toloogch bh n jijig sanagdaad UIH-d uzne gd ajlaasaa garsan ene humuus yu ch medehgui bj bat-uuliig buruutgaad bhiin tegehleer harin ch Saranchimgiig shalgah heregtei duu n ardchilsan namd bhad, ooroo ardiin nam gd 2 tord hol aldaldahgui hn
Шинэ ажилаа танилцуулахдаа давхар ажилаа хүлээлгэж өгнө гэдэг ямар гунигтай хэрэг вэ. Улс төрд ийм эмэгтэй манлайлагч их хэрэгтэй юмсан.
Улаанбаатар хотод байх ганц ногоон байгууламжийг бий болгож өгсөн хүнд нийслэлийн даргаас өгч буй бэлэг юм биздээ ц ц ц
Одоо ҮЦХ-н дарга гэж Бат-Үүлийн талын нэг нөхөр гарч ирнэ гэдэгт мөрийцөх үү? Тэр цагт харин даргыг нь АТГ-р шалгуулаарай!
Ene tord ajillah iim l hertsuu yum da! Hichneen ajilaad ajilaad neg l odor zailuulchihdag buzar togtoltsoo shu! X(
Үүл дарга Чи одоо боль би өөрийнхөө хүнийг тавиаад идэж уумаар байна гээд л хэлчиж байгаам бишүү дэээ
UB hotiig nogoon baiguulamjtai amralt zugaalgiin saihan towtei bolgoj ogood l butslaa da. daraa daraagiin ajild ni amjilt husey
OO hoorhii oor yaaj ajillawal hotiin meriin taalald niitseh yum boloo. Morooroo ajilaa hiigeed yawj boldgui horwoo yu!
Бат үүл баатар зөнөж байна да. Хийсэн ажил нь хэний ч нүдэнд илхэн байгаа хүнийг ингээд л халчих гэж дэ хөөрхий
Kk buural tolgoitiin itgeliig yaj aldaa ve araraa taviulsiim boluu kk Buurlaa boli doo ydarsan gants emegteig yaj ch baigaan orond ni ter hamag neriig chin unagaj baigaa huudee l alganii amt hurtee!!!
Deer 1 arga hemjeen deer taniltsaj bsiin. Ulsiin tosvoos gadna 5 terbumiin horongo oruulalt olj huurhun yumnuud hiisen yum ble. Tegej setgeleese ajillah hun odoo tsagt hovor l doo. Ulsiin tosviin taliig ideed tegeed ajil ch hiihgui garuud zondoo bh shig sanagddagiin. Ene ajlaas halagdsan ch tsaashdaa niigemd heregtei olon zuil hiigeerei. Tsaanaa l energy tei zuv busgui sanadsan
zail daa zail. Avilgach mini
5 жил ажиллаад юу бүтээчихсэн юм бэ? Дугуйн зам машины зогсоолоос өөр юу байна тэнд. ҮЦХ-ийн ой гэж өөрийгөө баахан рекламдсан. Тэр нь огцруулах хангалттай шалтгаан.
Цэцэрлэгт хүрээлэн нийслэл хотын нутаг дэвсгэрт оршдог, тиймээс түүний дарга нь хотын даргын мэдээлд байх ёстой гээгүй л юм бол Саранчимэг даргыг өөрчлөх үндэс Үүл баатарт байхгүй байлтай. Хотын даргыг нийслэлийн иргэдийн хурал дахь МАН-н бүлэг огцруулах санал гаргасан болохоос цэцэрлэгт хүрээлэнгийн даргатай ямарч холбогдолгүй байх. Ингэж намын харъяарллаар үлдэж байгаа 6 сарын хугацаанд хувь хүний хөдөлмөр бүтээлийг үнэлэдгүй зайлуулж байгаа нь иргэдийн дургүйцэлийг хүргэж байгааг мэдэгдэхийн хамт алдаагаа засхыг үүл баатараас шаардах хэрэгтэй.
Цэцэрлэгт хүрээлэн ямар юм байлаа Саранчимэг ажиллаад ямар боллоо бас бодох л зүйл...Хүний хөдөлмөрийг үнэлж сурахсан
Ajil olgogchiin itgel aldcan gedeg shaltgaanaar ch geh shig arai arai ter saihan archchilal tegeed ene baih da.