Буух хаалганд картаа уншуулахгүй бол дамжин суухдаа хөнгөлөлт эдлэхгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 04

"U money" карт ашигладаг иргэд ирэх бямба гаригаас нийтийн тээвэрт суухдаа хөнгөлөлт эдэлнэ. Тодруулбал, нэг удаагийн дамжин суулт үнэгүй болно. Энэ нь энгийн, хүүхдийн, хөнгөлөлттэй зорчигчийн карт бүрт хамаарах юм. Зорчигч картаа уншуулахад дамжин суултын хөнгөлөлт эдлэх тохиолдолд тусгай дуут дохио дуугарах юм байна. Дамжин суултын хоорондын хугацаа 30 минут байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хөнгөлөлтийн эрх идэвхгүй болох аж. Харин дахин дамжин суултын хөнгөлөлт эдлэхийн тулд өмнөх хөнгөлөлт эдэлсэн хугацаанаас дөрвөн цагийн дараа дамжин суухад эрх нээгдэнэ.Нэг чиглэлийн автобуснаас буугаад эргээд тэр чиглэлийн автобусандаа суух тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй. Мөн буух хаалганд картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй болох юм аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top