Доктор П.Энхбаяр Төв азийн мужийн дэлхийн хэмжээний судлаач боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 03

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд захирал доктор П.Энхбаяр Томсон Ройтерсийн урилгаар Казахстан улсын Алма-Ата хотод болсон “Дэлхийн шинжлэх ухаан ба Төв азийн бүсийн шинжлэх ухааны интеграц” олон улсын эрдэм шинжилгээний хурал, Төв азийн бүсийн 2015 оны “Шинжлэх ухааны лидер” шагнал гардуулах ёслолын ажиллагаанд 2015 оны 10-р сарын 28-нд оролцоод ирлээ. Хурал болон ёслолын ажиллагаанд Казахстан, Азербайжан, Туркменстан, Тажикстан, Узбекстан, Турк зэрэг орын төлөөлөгчид оролцож Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудлаар илтгэл тавьж, хэлэлцсэн байна.

Томсон Ройтерс болон Казахстан улсын шинжлэх ухаан технологийн мэдээллийн үндэсний төвөөс доктор П.Энхбаярыг “Төв азийн мужаас шалгарсан дэлхийн судлаач” номинацаар шалгаруулж, 2015 оны Шинжлэх ухааны лидер” цом, тэргүүн зэргийн дипломоо гардуулсан байна.

П.Энхбаяр багшдаа баяр хүргэж, сурган хүмүүжүүлэх болон эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль

2 12196105_10153851220948968_2899724444551527103_n

1

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.112.96) 2025 оны 03 сарын 13

Таньд баяр хүргэе. Дэмжээд өгвөл Монголын эрдэмтэд юуг ч бүтээж чадах юм байна.

1  |  0
С.Сээсрэгдорж(183.81.171.34) 2025 оны 03 сарын 13

Доктор П.Энхбаяр таныг төв азийн мужийн дэлхийн хэмжээний судлаач болсонд талархаж байна. Спортоор ярих дуртай өнөө үед Азийн аваргаар шалгарч дэлхийн аварга болсонтой эн тэнцүү амжилт гэж бодож байна. Монгол орны хөгжил уул уурхай биш Монгол хүний эрдмийн бүтээл туурвил түүний үр шим гэж бодож явдаг шүү. Оюуны өмчийн дэлхийн хэдэн брэнд бүтээгдэхүүн гаргахад л болоо доо. Ийм учраас эрдэм судлалд төр засаг ихээхэн мөнгө хаяж дэмжлэг үзүүлэх ёстой шүү. Бид газар нутгаа сэндийчихгүй хэрүүл хараал болохгүй хөгжих хамгийн том боломж бүхий арвин баялаг нөөц бол эрдэм судлал шүү. Хятад улсыг ха

1  |  0
Top