Авто худалдаа эрхлэгчид эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 02

Яг одоо вокзалын хойно байрлах 1000 машины зогсоолд авто худалдаа эрхлэгчид эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна. Нийслэлийн засаг даргын А980 тоот захирамжийн дагуу авто худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулж байсан долоон захыг татан буулгах болсон билээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд вокзалын ард байрлах “Мянган машины авто худалдаа”-г УБТЗ -ын хамгаалалтын алба хаагчид хүчээр буулгаж, захыг битүүмжилсэн байна. Өчигдөр орой цагдаагийн албан хаагчид "Цирк"-ийн хажуу дахь автомашин худалдаалагчдыг хүчээр тараажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top