10 залуу эрдэмтэнд сайдын тэтгэлэг хүртээнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 02

БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр 10 залуу эрдэмтэнд сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулах ажээ. Докторын дараах судалгаанд олгодог уламжлалт энэхүү тэтгэлгийг тухайн жил эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион бүтээх ажлаараа инновацид чиглэсэн төсөл бичиж шалгарсан залуу эрдэмтэд хүртдэг. Тэтгэлэг гардуулах ажиллагаа өнөөдөр 12.00 цагаас тус яаманд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top