Согтуугаар жолоо барьсан 115 жолоочийг журамлажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 02

2015 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын  01-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  нийт  дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн 704 авснаас зам тээврийн ослын  522 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 17 бүртгэгдэж  20 хүн хүнд хөнгөн гэмтсэн.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 2,  Зам тээврийн осолд 5 хүүхэд өртжээ. Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 5 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 115 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top