46 хоногийн шатахууны нөөцтэй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 29

Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 46 хоногийн газрын бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 57, Аи-92 автобензин 52 хоногийн нөөцтэй байгаа аж. Мөн дизелийн түлш 25, ТС-1 онгоцны түлш 48 хоногийн нөөцтэй байгаа аж. Газрын тосны худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нийт дүнгээр 83,350 тонноос доошгүй хэмжээний нөөцтэй байх үүрэг хүлээсэн байдаг. Харин Засгийн газрын энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар компанийн нөөцийг 84,720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэхээр тогтоожээ. Мөн ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг шинэчлэн баталжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top