Эмнэлгүүд үнэгүй оношилгоо хийж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 29

Өнөөдөр “Дэлхийн харвалтын өдөр” тохиож байна. Эл өдрийг дэлхий нийтээр ”Би эмэгтэй хүн, бид харвалтад илүү нэрвэгдэж байна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Харин Улсын I, III эмнэлгүүдэд цус харвалтаас урьдчилан сэргийлэх болон хэрхэн энэ өвчнөөр өвдөхгүй байх талаар дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгч, үнэгүй оношилгоо, шинжилгээ хийж байгаа аж. Даралт ихсэх, зүрхний эмгэг, бөөр, чихрийн шижин, цусан дахь өөх ихдэх, судасны нарийсал, ханын үрэвсэл, жирэмслэлтээс хамгаалах эм тогтмол хэрэглэх, таргалах, хөдөлгөөний дутагдал, архи, тамхи хэтрүүлэх, стресс, өөх тос, давс, чихэр их хэрэглэх зэргээс шалтгаалж цус харвадаг. Иймд хүн бүр цусны даралтаа шалгаж сурах шаардлагатай юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top