Тэмээний баяр болно

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 27

Говь-Алтай аймгийнхан ирэх 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд уламжлалт Их говийн тэмээний баяр, тэмээчдийн наадмаа Алтай хотноо 10 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Говь-Алтайчуудын хамгийн их хүсэн хүлээдэг баярын нэг бол Их говийн тэмээний баяр. 10 дугаар их наадмаа алтайчууд уламжлалт 12 төрлөөр зохион байгуулах гэнэ. Энэ наадамд алтайчуудаас гадна Баянхонгор, Завхан, Ховд, Увс аймгуудаас тэмээчид оролцох гэнэ. Уг наадмыг ХХААЯ хамтран зохион байгуулахаар болжээ.

"Их говийн тэмээний баяр-2015"-д тэмээний уралдаанаас гадна тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээ, тэмээчин говь нутгийн тухай уран бүтээлийн тэмцээнүүд явагдахаар төлөвлөжээ. Дашрамд дурьдахад оролцогчдын цар хүрээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа учраас шагналын санг нэмэгдүүлсэн  бай

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top