Монгол туургатны боксын их наадам болно

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 26

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс Монгол туургатаны боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хотноо ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар  боллоо. Тэмцээнийг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохион  байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах комиссын даргаар Э.Бадар-Ууган ажиллаж байгаа аж.

Тэмцээнд Монгол, ӨМӨЗО, Буриад, Халимаг, Тува улсын 18-40 насны шилдэг боксчид олон улсын AIBA дүрмийн дагуу оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Тус тэмцээнд: 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг нийт 6 жин тус бүрт шилдэг дөрвөн тамирчин оролцох юм байна.

Тэмцээний шагналын сан нь  Азийн орнуудын дунд зохиогдож байсан тэмцээнүүдээс өндөр тооцогдох мөнгөн шагналтай юм байна. Тухайлбал, зургаан жин тус  бүрд цомын эзэд тодрох бөгөөд Гранпри шагналын эзэн 750 крат сорьцтой  шилжин явах алтан цомыг гардан авах юм байна. Мөн жин тус бүрд нэгдүгээр байрт шалгарсан боксчин алтан медаль, өргөмжлөл 1500 ам.долларын эзэн болох бол хоёрдугаар байр мөнгөн медаль, өргөмжлөл, 1000 ам.доллар, гуравдугаар байр, хүрэл медаль, өргөмжлөл, 500 ам.долларын шагнал хүртэх юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top