2587.8 тонн бэлэн хоол, 360.2 тонн чипс импортолжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 26

Энэ оны эхний есөн сарын байдлаар Улаанбаатар хотын гүний гаалийн талбайгаар 65 аж ахуй нэгжийн 2587.8 тонн бэлэн хоол, 58 аж ахуй нэгжийн 360.2 тонн чипс импортолсон байна. 

 Энэ талаар НМХГ-ын ЭИХХ-ээс “Импортын бэлэн гоймон, чипсний хэрэглээ” сэдэвт сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах үеэр таницууллаа.  Тус арга хэмжээнд бэлэн хоол , чипс импортлогч нийт 25 аж ахуй нэгж, иргэн, стандарт чанарын хяналтын улсын байцаагчид оролцсон байна.

 Сургалтын үеэр Монгол Улсад импортоор орж ирсэн бэлэн гоймон, чипсний хэрэглээ, хаяг шошгоны стандарт, тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн зөв хадгалах, тээвэрлэх зэрэг асуудлаар нээлттэй хэлэлцжээ. 

 Тус судалгааны гол зорилго нь бэлэн хоол чипсний биологийн үнэт чанарыг тодорхойлох, хэрэглэгчдэд үнэн зөв мэдээллийг хүргэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх явдал байсан аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top