Нийтийн тээврийн үйл ажиллагаанд шинэчлэл хийснээр автобуснуудыг богино эргэлттэй болгож, цахим картаар үйлчлэх болсон. Гэтэл ингэснээр ард иргэдээ цэвэрхэн аргаар шулж байна гэсэн шүүмжлэл тасрахаа больсон билээ. Учир нь нэг автобусанд суугаад л хүрдэг байсан газраа 2-3 автобус дамжин суух болсноор 500 төгрөгөөр хүрдэг байсан газраа 1000-1500 төгрөг төлж очих болсон нь ийм шүүмжлэлийг бий болгосон юм.
Харин НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар нийтийн тээврээр зорчигч өдөртөө нэг удаа 30 мниутын дотор автобус сэлгэн суувал үнэгүй болгох шийдвэрийг гаргасан. Гэхдээ яг хэзээнээс иргэд дамжин суултандаа мөнгө төлөхгүйгээр явах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа билээ.
Тэгвэл уг шийдвэр ирэх сарын 7-ноос эхлэн хэрэгжихээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )