Бразил руу визгүй зорчиж эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 26

2015 оны есдүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хооронд солилцсон “Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” ноот бичгийн дагуу хоёр орны иргэд мөн оны 10 дугаар сарын 21-нээс 90 хүртэлх хоног визгүй зорчиж эхэллээ.

Бразил Улсын Палмас хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн уугуул иргэдийн анхдугаар наадам”-д цэц мэргэнээ сорихоор энэ сарын 23-нд хүрэлцэн ирсэн Монголын Сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, харваач Б.Хүрэлбаатараар ахлуулсан тамирчид Бразил Улсад визгүй зорчсон анхны Монгол Улсын иргэд боллоо. 

2015 оны 10 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 31-ний хооронд үргэлжилж буй бөгөөд энэхүү наадамд АНУ, ОХУ, Канад тэргүүтэй 24 улсын баг, тамирчид спортын 11 төрлөөр авхаалж, самбаагаа сорих юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top