Хотын гудамж талбайд 61 тонн бодис цацжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 26

Өнгөрсөн амралтын өдөр орсон цас хотын гудамж талбайд халтиргаа гулгаа үүсгэж, тээврийн хэрэгсэл болон явган зорчигчид явахад хүндрэлтэй байна.  Дүүрэг бүрийн ТҮК-ийн ажилчид гудамж талбайд тогтсон цас мөсийг цэвэрлэж буй. Харин Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс нийслэлийн хэмжээнд нийт 61 тонн бодис цацжээ.

Тухайлбал, хотын баруун хэсэгт 5 машинтай 10 хүн ажиллаж 34 тонн бодис цацсан байна. Харин зүүн хэсэгт 2 машинтай 9 хүн 12 тонн бодисыг гудамж талбайд цацжээ.

Top