Зам тээврийн осолын 377 дуудлага иржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 26

-ОНЦЫН ШААРДЛАГАГҮЙ БОЛ АВТОЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА-

Өчигдөр өдрөөс эхлэн нийслэлд төдийгүй нутгийн ихэнх хэсгээр нойтон цас орж, зарим орон нутагт зам даваа хаагдаад байна. Мөн өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын зургаан дүүрэгт нийт зам тээврийн осол аваарын 377 дуудлага ирсэн байна. Үүнээс хамгийн их буюу 120 осол аваар Баян-Зүрх дүүрэгт бүртгэгдсэн юм.

Иймд иргэд та бүхэн автомашиныхаа өвлийн дугуйг хийлгээгүй, мөн онцын шаардлага байхгүй бол автозамын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна. Мөн хөдөө орон нутаг руу гарах гэж байгаа бол автомашиныхаа бүрэн бүтэн байдал болоод хувийн бэлтгэлээ сайтар хангахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top