Өнгөрсөн жил 4172 хүн сүрьеэгээр өвджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 26

“ДОТС-ын хөтөлбөрийг бэхжүүлж, халдвар хяналтын тогтолцоог сайжруулан, олон эмэнд тэсвэртэй сүрьеэ болон ХДХВ-ын хавсарсан өвчтэй тэмцэх мянганы хөгжлийн зорилтод хүрэх” төслийн хүрээнд аймаг, дүүргийн эмч нар өнгөрсөн долоо хоногт зөвлөлдлөө. 2014 онд улсын хэмжээнд 4172 хүн сүрьеэгээр өвджээ. Эдгээрийн 385 нь 14 хүртэлх насны хүүхэд, 68.7 хувь нь 1644 насныхан аж. Манай улсад идэр залуу, хөдөлмөрийн болон нөхөн үржихүйн насны хүмүүсийн дунд сүрьеэгийн тархалт, нас баралт өндөр байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүн олширч байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болоод буйг тус зөвлөгөөний үеэр эмч нар хэлж байв. 2014 онд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймагт сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоосон. Энэхүү судалгааны урьдчилсан дүнгээс үзвэл хотын 100.000 хүн тутмын 316 нь сүрьеэтэй байгаа аж. Энэ нь сүрьеэтэй гэж нэг жилд бүртгэгддэг өвчтэй хүмүүсээс гурав дахин олон бөгөөд хүн амын дунд сүрьеэтэй хэрнээ бүртгэгдээгүй хүн олон байх магадлалтайг харуулж буй гэнэ. Тиймээс сүрьеэгийн кабинетууд анхан шатны маягт хөтлөх, тайлан мэдээ гаргахдаа цаашид анхаарах зүйлс зэргийг зохих шатны эмч, мэргэжилтнүүдэд танилцуулах, интернэтэд суурилсан мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, нотолгоонд суурилсан тандалт судалгаа явуулахад эмч нарыг өргөнөөр оролцуулах зорилгоор уг зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Мөн аймаг, дүүргийн ЗДГГ-ын шийдвэр гаргагч нарын дэмжлэгийг авах зорилготой аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(150.129.141.100) 2025 оны 03 сарын 13

Эдгэсэн нь хэд юм бэ? Эдгэдэг овчин гэдгийг ойлгуулахын тулд эдгэсэн хуний тоог бас нийтлэж байвал зугээр юм биш уу.

1  |  0
Top