"90 саяын" гэгддэг Гансүхийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн, найруулагч Ж.Сэнгэдоржийн “Бодлын хулгайч” кино Дэлхийн Азийн кино наадамд оролцохоор болсон байна. Ази Холливудын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн шилдэг бүтээлүүдийг дэлхийн кино наадмуудад танилцуулах зорилгоор найруулагч Садык Шер Ниязийн санаачилгаар уг наадмыг анх удаа зохион байгуулах аж. АНУ-ын Лос Анжелест болох наадамд Азийн 50 гаруй улсын бүтээл толилуулах бөгөөд 23 нь “Алтан бөмбөрцөг”, “Эмми”, “Оскар”-ын шагналын гадаад киноны төрөлд нэр дэвших хэлэлцүүлэгт оролцох аж.

Сэтгэгдэл ( 1 )
ar hudargiig bas oruulaachee. galzuu kino bolson bsan shuu