“Их хотын хямдрал” ирэх пүрэв гаригт болно

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 23

Нийслэл Улаанбаатар хотын 376 жилийн ойг угтсан олон ажлуудын нэг нь “Их хотын хямдрал -376” худалдаа юм. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг хямдралт худалдаа энэ сарын 29-ний өдөр 11:40 цагт Чингисийн талбайд нээнэ.

Энэ удаагийн хямдралт худалдаанд нийслэл хотын 100 гаруй аж ахуйн нэгж байгууллага бараө бүтээгдэхүүнээ 10-70 хувийн хямдралтай худалдаалах бөгөөд үндэсний үйлдвэрлэгч компаниуд болох ноос ноолуурын холбоо, арьс ширний холбоод нэгдэж байна. Зохион байгуулагчдын зүгээс хувиараа бизнес эрхлэгч иргэдийг ч оролцох боломжтойг дурьдлаа.

Учир нь Чингисийн талбайд болох энэхүү үйл ажиллагаанд иргэдийн асар майхныг нь үнэ төлбөргүйгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Захирагчийн ажлын албанаас гаргаж өгөх юм байна. Энэ өдөр зөвхөн хямдрал тохиогоод зогсохгүй, 5-10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгээр нийслэлийн азтанг тодруулан шагнана.

Хямдралт худалдаанд оролцогчдын төлөөлөл болж НВЦ компани Чингисийн талбайд дөрвөн цэг дээр тахианы мах болон, 200-240 төгрөгний үнэтэй өндөгөө борлуулна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.41.9) 2025 оны 03 сарын 13

Өндөгний үнээс харахад юуны хямдрал байхав дээ.

1  |  0
үнэ(112.72.13.93) 2025 оны 03 сарын 13

Хамдрал гэдэг нь бодит байж чаддаг болов уу амьтаны цаг зав үрсэн ажил бүү болоосой

1  |  0
Top