Монголын дөрвөн иргэн хилийн чанадад гэмт хэргийн хохирогч болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 23

Манай монголчууд ажиллаж, амьдарч ахиу цалин мөнгө олох хүсэл сонирхолтойгоор хилийн чанадыг зорин хар бор ажил хийж, хүний газар хөлсөө урсгаж, махаа уран байж хэдэн төгрөг цуглуулан хадгалж, эх орон ээж аав, эхнэр нөхөр, элгэн садандаа эргэн ирдэг. Гэхдээ зарим нь эргэн ирж чадалгүй хүний нутагт амиа алдах тохиолдол гарсаар байгаа юм. Түүнчлэн харьд гэмт хэргийн золиос буюу хохирогч болох асуудал гарсаар байгааг албаныхан хэлж байна. 

Тухайлбал, 2015 оны аравдугаар сарын байдлаар хилийн чанадад Монголын 76 иргэн нас баржээ. Тэдний 35 нь өвчний улмаас, 17 нь ослоор, 11 нь золгүй байдлаар, ес нь амиа хорлож, дөрвөн нь гэмт хэргийн хохирогч болж амь насаа алдсан байна. Одоогоор тэдэнд Гадаад хэргийн яамны сангаас 108 сая төгрөгийн тусламжийг үзүүлээд буй аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Haran(103.26.193.11) 2025 оны 03 сарын 13

Daanch dee gej bodoj bna.Mash tsoohon hyniig eh orondoo amidrah nohtsoloor hangaj chadahgyi tor baigaad haramsaj bna.

1  |  0
Top