Ипотекийн зээлд 80 гаруй мянган өрх хамрагджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 23

Монголбанкнаас хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш Ипотекийн орон сууцны 2.8 их наяд төгрөгийн зээлээр 4.8 их наяд төгрөгийн орон сууц сүүлийн хоёр жилийн дотор борлогдсон гэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал мэдээллээ. Мөн ипотекийн зээлд одоогоор 80 мянга гаруй өрх хамрагдсан. 80 мянган хүн сар бүр 30 тэрбум төгрөг хуримтлуулж байна. Жилдээ 400 орчим тэрбум төгрөг. Найман хувийн моргейж дээр муу зээлийн хувь 0.1 хувьтай байгаа. Тэгэхээр маш сайн зээл гэсэн үг. Цаашдаа иргэдийн ипотекийн хуримтлал нэмэгдэнэ” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top