Сэлгэн суултыг үнэгүй болголоо

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 23

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд “U Money” цахим картыг нэвтрүүлж, зарим чиглэлийг богино эргэлттэй болгосон.

Энэ ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний сэлгэн суултыг хөнгөлөх талаар яригдаж байсан ч хэрэгжиж эхлээгүй байсан билээ.

Тэгвэл өчигдрийн нийслэлийн ИТХ-аар уг асуудлыг хэлэлцэж, сэлгэн суултыг үнэгүй болгожээ. Тодруулбал нийтийн тээврээр зорчихдоо 30 минутын дотор дараагийн автобусанд суувал нэг удаа үнэгүй байхаар НИТХ-ын  ээлжит хуралдаанаар  баталжээ. Харин бэлэн мөнгөө зорчвол энэхүү хөнгөлөлтийг эдлэх боломжгүй аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top