Хан-Уул дүүргийн ЕБС-ын номын сангуудад ном хандивлалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 23

Өчигдөр Барилга Хот Байгуулалтын Дэд Сайд, МоАХ-ны удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаа  Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын  нийт 18 сургуулийн номын санд англи хэлний толь бичиг хандивлах  үйл   ажиллагаа  зохион  байгууллаа. Энэхүү ном  хандивлах  үйл  ажиллагаанд  МоАХ-ны Хэрэг Эрхлэх Газрын  дарга С.Эрдэнэцогт , Хан-Уул дүүргийн боловсролын хэлтсийн  дарга С.Эрдэнэчимэг  болон дүүргийн 18 сургуулиудын захирал сургалтын албаны ажилтан албан хаагчид оролцсон байна.

Барилга, хот байгуулалтын  дэд  сайд  Г.Байгалмаа:  Хан-уул  дүүргийн 118-р сургууль 209-р цэцэрлэгийн  хичээлийн  шинэ  жилийн  нээлтийн  үйл  ажиллагаанд  оролцох завшаан тохиосон. Энэ үед  сургууль  боловсролын байгууллагт урам  зориг,  дэмжлэг  ихээхэн хэрэгцээтэй байгааг анзаарсан. Тиймээс Монголын  ирээдүйг бэлтгэн нийлүүлэх ариун, гэгээн  үйлсэд  өөрийн  тус нэмрийг  бага ч гэсэн оруулах зорилгоор “НЭПКО” компани эрхийг нь аван хэвлэсэн Коллинзын нэр хүндтэй толиноос дүүргийнхээ сургууль бүрт хандивлахаар шийдсэн гэлээ.

Түүний сэтгэлийн хандив сурагч хүүхдүүдэд маань дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох TOEFL, IELTS-ийн шалгалтуудыг амжилттай өгөх нэгэн гүүр байх болтугай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top