АТГ-ынхан хөдөө орон нутагт ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 22

Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлж буй албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт өргөдөл, гомдлын 60-63 хувийг хөдөө, орон нутаг дахь байгууллага, албан тушаалтантай холбоотой асуудал эзэлдэг. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар Архангай, Баян-Өлгий аймгийн иргэдээс гомдол, мэдээлэл түлхүү ирүүлсэн байх тул тус аймгийн ИТХ, Засаг дарга, түүний харъяа агентлаг, Засаг даргын Тамгын газрын хэмжээнд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг хянан шалгажээ. АТГ-ын ажилтнууд тйимээс Архангай, Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаад ирлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top