Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ” олгох (ICDL) шалгалтын бүртгэл эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 22

МТҮП нь төр, хувийн хэвшлийн мэргэжилтнүүд болон оюутан залуусын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх,  олон улсын түвшинд хүргэх зорилгоор ICDL Asia олон улсын байгууллагатай хамтран  зохион байгуулах “Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ” олгох шалгалтандаа бүртгэж эхэллээ.

“Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ” олгох (ICDL) шалгалт нь олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэнд суурилсан хэрэглэгчдийн компьютерийн хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт юм.

Энэхүү шалгалт нь “Анхан”, “Дунд”, ”Ахисан” түвшний гурван модультай. ICDL модуль бүр хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг практиктай хослуулсан агуулгыг хөтөлбөртөө тусгадаг байна.

Модулийн түвшин  тус бүрт гэрчилгээ олгодог давуу талтай бөгөөд хүссэн хүн бүр шалгалтанд оролцох боломжтой ба өөрийгөө сорих буюу ажлын байрны шаардлагад тавигдсан компьютерийн ур чадвараа хөгжүүлж, олон улсын түвшинд үнэлүүлж, баталгаажуулах  боломжтой юм.

Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.itpark.mn болон 99028764, 318042-113/114  /цахим шуудан: enerelt@itpark.mn/ дугаараас лавлана уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top