Хүнсний ногооны хураалт 99 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 22

Төмс, хүнсний ногооны хураалт 99 хувьтай гэх мэдээллийг ХХААЯ-наас өгч байна. Тодруулбал, 20-ны байдлаар үр тарианы хураалт 80 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 99 хувьтай байгаа аж.

Энэ жилийн хувьд 265 мянган тонн үр тариа хураах авах боломжтой болжээ. Үүнээс 250 мянган тонн буудай, 117 мянган тонн төмс, 75 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 54 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар байна.

2015 онд улсын хэмжээгээр 389 мянган га-д үр тариа, үүнээс 360 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, долоон мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top