Нийслэлийн автомашин, сэлбэгийн худалдаа бизнес эрхлэгч иргэдийн Үйлдвэрчний эвлэлээс УИХ, Нийслэлийн удирдлагаас гаргасан авто захуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг эсэргүүцэж, тайван жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ.
Тэд СХД-ийн 32 дугаар хороонд шинээр байгуулагдаж буй Авто худалдааны цогцолбор, техникийн зах бүхий хотын баруун хэсгийг энэ төрлийн ажил, үйлчилгээ явуулахад тохиромжгүй гэж үзэж байна.
Тухайлбал, газарзүйн хувьд маш их цэвдэгтэй учраас бизнесийн орчноо бүрдүүлж удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй, хотын цэвэрлэх байгууламжийн салхин дор буюу түүнээс хэдхэн метрийн зайтай, Туул голын ай савд хамаарах бүс зэрэг байршлын хувьд олон асуудал бий гэдгийг албан бичгээр хүргүүлсэн байна.
Түүнчлэн одоо үйл ажиллагаагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд хөдөлгөөнд орсноор олон сөрөг үзэгдэл гарч ирнэ, хууль эрхзүйн хувьд ч олон зүйл заалт зөрчигдөж байна гэж үзлээ.

Сэтгэгдэл ( 2 )
АНынхан ардчилсан нэртэй л болохоос яг хуучин коммунист диктатурчид юм.Энэ хүнд үед өч төчнөөн аж ахуйн нэгжүүд нүүж суухад ямар их мөнгө , хүн хүч зардал гарна шүү дээ. Лобидож авсан нэг хэсэгхэн хүний бизнесийг дэмжих гэж түмэн олныг даапаалчих юм даа.
Та ӨНДӨР БОЛОХЫГ үнэхээр хүсэж байна уу 15-35 насныханд зориулсан ”ӨНДӨР БОЛГОХ НУУЦ” номыг ”ИНТЕРНОМ” , ”АЗХУР” , ”МАЖЕСТИК”, ”МИР”, ”БИЛЭГ” , ”ГОЛДЭН БҮҮК” номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮