Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг нийтэд ил тод болгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 21

 Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинээр баталсантай холбоотойгоор Шадар сайд Ц.Оюунбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Энэхүү төлөвлөгөөний хамгийн гол зорилт нь олон нийтийн оролцоотойгоор гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа аж. Учир нь, Япон улсад гамшиг тохиолдход 100 хүний 80-ийг иргэд өөрсдөө аварсан байдаг гэнэ. Харин Монголд 100 хүний 80-ийг нь аврах албаныхан аварсан гэх судалгааг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал хэллээ. Иймээс гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшиг тохиолдвол хэрхэн хамгаалах тухай мэдлэгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгөх, гарын авлага тараах, сургалт явуулж энэ талын боловсролыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ.

Засгийн газрын өнгөрсөн даваа гарагийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах төлөвлөгөө баталжээ. Өмнө нь 2003 оноос хойш хэрэгжүүлсэн уг төлөвлөгөө нь нууцын зэрэглэлтэй байсан бол шинэ төлөвлөгөөнд зөвхөн нууцын зэрэглэлтэй хэсгийг нууцалж, бусад зүйлийг олон нийтэд ил болгох аж. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З.ЭНХБОЛД(103.26.195.142) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
Top