Сонгинохайрхан дүүрэгт нэгэн айлын хашаанд зөөвөрлөгдсөн ирсэн занданшуулсан шарилыг хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн билээ. Тэгвэл уг шүтээнийг энэ сарын 24-нд төрөлх нутагт нь буюу Архангай аймагт залахаар болоод байна. Харин нутаг руу нь залахаас нь өмнө буюу энэ сарын 21, 22-нд шүтээнийг Гандантэгчинлэн хийдэд олны өмнө ил гаргаж, сүсэгтэн олон мөргөх аж.
Занданшуулсан шүтээн нь одоогоос 200 орчим жилийн өмнө 1826-1905 оны үед амьдарч байсан "амьд" гэгээнтэн, аграмба Равсалын Санжайжавынх юм байна. Өнөөдрийг хүртэл түүхэнд занданшуулах үйлийг хөндлөнгөөс гүйцэтгэдэг байсан гэдэг бол өвгөн гэсэр лам Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжайжав нар нь өөрсдийн увдисаар зандашсан байдаг гэнэ.
Шавь нар, нутаг хошууныхан нь өвгөн гэсэр ламыг жанч халсны дараа шарилыг нь өөрийнх нь гэрээслэн заасан газар болох Тарвагатай нурууны салбар уулсын нэг Сондномдаржаа хайрханы салбар Хөх нуурын зүүн урдах гурван оньсын дундах сэтэрхий дээр суугаа дүрээр нь бунхлан нутаглуулж, хожим нь өөрийн гарын шавь Аграмба Санжайжав ламтаныг ойролцоо бунхалсан нь өнөө хүртэл олон арван жилийн нар салхи бороо усанд гандаж элэгдээгүй мөнхрөн оршиж байгаа аж.

Сэтгэгдэл ( 5 )
УДАХГҮЙ ХОТ ХӨДӨӨГИЙГ БУСАД ХИЙДҮҮД НЬ СУМ СУМЫНХАА ДАЛАН ДАВХРУУДЫН БААХАН ШАРИЛ УХАЖ, ӨӨД БОЛОГСДЫН ҮС, ЯСЫГ ЦУГЛУУЛЖ, МАЛГАЙ ХУВЦАС ӨМСГӨЖ ЗАЛААД МУНХАГ МОНГОЛЧУУДЫН МӨНГИЙГ СААЖ ЭХЛЭХ БАЙХ ДАА. УРУУДНА, УРУУДНА ГЭХЭД ИТГЭТЛЭЭ МУНХАРНА ГЭЖ БАЙХ УУ ТА МИНЬ!!!
Zandanshuulsan sharil buyu mummi baidag l biz dee. Shuteen ch geh shig. Uhsen hunii sharilaar oroldood sejgiin.
Nomiin huch gj aguu yum. 200 jil ingej bj bdg yamar mundag suseg nomtoi humuus bj ve. Mongol orniig mini iveeg. Adislagtun.
бид чинь юу болоод байна даа өвөг дээдсийнхээ ясыг хүртэл өндөлзүүлээд яавч сайны дохио биш шүү нутагт бушуу залаач