Өнөөдөр Маркетеруудын өдөр. Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос анх санаачлан тэмдэглэж эхэлсэн энэхүү өдрийн хүрээнд олон ажил зохион байгуулагдаж байна. Тодруулбал, өнөөдөр МҮМХ их хурлаа зохион байгуулж байгаа бол маргааш ШУТИС-ийн төв байрны урлагийн зааланд 14-16 цагийн хооронд Залуу Маркетеруудын уулзалт болно. Мөн маркетингийн салбарын хүн бүрийн хүсэн хүлээдэг “Монгол Маркетеруудын III Чуулган” арга хэмжээ энэ сарын 23-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэг дор Төрийн ордонд 09.00–17.00 цагийн хооронд зохион байгуулагдана. Тус чуулганы үеэр Gold ивээн тэтгэгч Мобиком корпорациас нэг азтай оролцогчийг IPhone 6s ухаалаг гар утсаар урамшуулах юм. Та Маркетеруудын чуулганд бүртгүүлэхийг хүсвэл 88051835 утсаар хандаарай.
Дашрамд дуулгахад Мобиком корпораци нь IPhone 6s ухаалаг гар утсыг ирэх арваннэгдүгээр сараас албан ёсны эрхтэйгээр борлуулж эхлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )