Үр тарианы хураалт 75.8 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 19

Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн  тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломж бүрдүүлэв.

Энэ сарын 16-ны байдлаар 48.6 мянган га-г ангилан хадаж, 41.3 мянган га-г цайруулан, 183.7 мянган га-г шууд хурааж, нийтдээ 225.3 мянган га-гаас 176.2 мянган тонн үр тариа, 12.1 мянган га-гаас 147.8 мянган тонн төмс, 6.5 мянган га-гаас 68.9 мянган тонн хүнсний ногоо, 24.9 мянган га-гаас 34.7 мянган  тонн тэжээл, 22.7 мянган га-гаас 11.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.  Үр тарианы хураалт 75.8 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 98.0-99.6 хувьтай байна гэж ХХААЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top