Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутагт орших тусгай хамгаалалттай Ёлт гэх газраас хүрэн баавгай агнасан хэрэг энэ сарын 12-нд гарсан байна. Улсын тусгай хамгаалалттай газраас дархан цаазтай амьтан агнасан хүмүүс нь Алтай сумын байгаль хамгаалагч Б, Ёлтын тусгай хамгаалалтаай газрын улсын бйацаагч С, Алтай сумын засаг дарга Ш болон тус сумын М,С,Д нар байсан аж. Тэд улсын тусгай хамгаалалттай газраас баавгай агнаснаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэдгээр хүмүүсээс “Сайга”, “Карбин”, “СКС” маркийн буу баавгайн арьс, махыг хураан авч Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн гэж ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн н.Энхмаа мэдээллэсэн юм.
eagle.mn
М.Болор

Сэтгэгдэл ( 1 )
hairan amitan mongol altain nuruunii ganch bdag gazar shde .