Шүүгчдийн цалинг 30 хувь бууруулна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 19

Ирэх оны төсөвт яам, агентлагийн бүтэц зохион байгуулалтыг цомхон, давхардалгүй болгохоор тусгасан. Түүнчлэн Засгийн газрын зарим тусгай сан болон төсвийн зарим байгууллага, ажлын албадыг татан буулгах чиг үүргийг нь холбогдох яам, агентлагт шилжүүлэх юм. 

Мөн төрийн өндөр болон улс төрийн албан хаагчдын цалинг бууруулахаар тооцсон. Үүнд бүх шатны шүүгчдийн цалинг 30 хувиар бууруулахаар болжээ.

Үүнтэй холбогдуулан шүүгчийн цалин хөлсийг шинэчлэн тогтоох юм байна. Энэ мэтчилэн өөрчлөлт оруулахын тулд ирэх оны төсвийн хуулийн дагалдуулан нийт 35 хууль, УИХ-ын тогтоолын дөрвөн төслийг боловсруулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн1(103.229.122.110) 2025 оны 03 сарын 13

:-bd =D>

1  |  0
Top