09.00 цаг: Шинээр баригдсан 234 дүгээр цэцэрлэгийн нээлт болно. Уг нээлтэд нийслэл, дүүргийн удирдлагууд оролцоно. СБД-ийн X хороо VII хороолол 16 дугаар сургуулийн зүүн талд /69 дүгээр цэцэрлэгийн хашаан дотор/ болно.
09.00 цаг: Өнөөдөр жил бүр “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тиймээс Чингис зочид буудлын хурлын танхимд “Нийгмийн хамгаалал ба хөдөө аж ахуй" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно.
09.00 цаг: Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Монголын Архитекторуудын Эвлэл хамтран “Хот байгуулалтын тулгамдсан асуудлууд-2” сэдэвт ажил хэргийн уулзалтыг зохион байгуулна. Тус уулзалт Монголын Архитекторуудын Эвлэлийн ордны хурлын танхимд болно.
09.00-12.00 цаг: БСШУЯ-ны харьяа Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 40 жилийн ойг угтан тус сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс “Цус сэлбэлт, судлалын үндэсний төв”-тэй хамтран “Таны сэтгэл-Амьдрах итгэл” сэдэвт цусны донорыг өдөрлөг зохион байгуулагдана. Харилцах утас: 99067861, 89007861
09.00-18.00 цаг: Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын шалгаруулалт болно. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх дугааруудаас лавлах боломжтой: 11330948, 99841725, 88004147, 99004147
11.00 цаг: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос “Алтан намар 2015” хөгжмийн наадам зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. 11.30 цаг: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Баянхонгор аймгийн Дөвөнтийн уурхайд Хятадын “Жинлиань” компани хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаад гурван хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан талаар мэдээлэл хийнэ.
14.00 цаг: “Интернэт худалдааны анхдугаар конференц 2015” хэвлэлийн хуралтай. Уг хурал Хангарди ордны 14 давхарт болно.

Сэтгэгдэл ( 0 )