Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Сайрын худаг” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Монгол Болгар Гео” ХХК-ийн ашиглалтын талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож байсан гурван хүн уурхайн шороонд дарагдаж амь насаа алдсан хэрэг гарсан байна. Амь насаа алдсан иргэд 5 метр ухсан нүхэнд ороод байхдаа шороонд дарагдсан байна.
Уг ослын дуудлагыг энэ сарын 14-ний өдрийн 20:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн М /39 настай, эрэгтэй/, Г /31 настай, эрэгтэй/, А / 30 настай эрэгтэй/ нарын цогцсыг 15-ны өдрийн 05:57 цагт гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )