ОХУ-ын хилээр гарч байгаа авто машинд олгодог цэнхэр тасалбарыг олгох журам өөрчлөгдөж аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд аут баунтын гэрчилгээтэй байх, түүнчлэн жуулчин тээвэрлэх зөвшөөрөлтэй, туслах жолоочын нэрийг заавал мэдүүлэх ёстой боллоо. Уг нь тус тасалбарын үндсэн үнэ 15 мянган төгрөг. Гэтэл дамчид бөөнөөр нь аваад 700 мянгад хүргэж зардаг. Тиймээс Зам тээврийн яам өнгөрсөн гуравдугаар сард Авто тээвэрчдийн холбоонд зохицуулалт хийх үүрэг чиглэл өгсөн. Энэхүү үүрэг чиглэлийн дагуу цэнхэр тасалбар олгох журамд өөрчлөлт оруулсан гэж албаны хүмүүс мэдээллээ. Шинэ журам энэ сарын 12-ноос хэрэгжиж эхлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )