Манай улс нийтийн тээврийн үйлчилгээгээ цахим системд шилжүүлснээс хойш яригдаж эхлэсэн асуудал бол сэлгэн суултын үнийн хөнгөлөлтийн талаар байсан билээ. Гэвч өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй байгаа бөгөөд автобусны маршрутыг өөрчилж богино эргэлж хийх болсноор иргэдийн нуруун дээр улам их ачаа үүрүүлээд байгаа юм. Үүнийгээ нийтийн тээврийн давхцлыг бууруулан иргэд цаг хожих зорчих боломжийг олгож байгаа хэмээн тайлбарлаж байгаа ч үнэндээ иргэдэд улам бүр төвөг учруулж байгаа юм. Тэгвэл нийслэлийн удирдлагууд сэлгэн суултын үнийг 60 хөнгөлөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл иргэд эхний автобусандаа 500 төгрөг төлсөн бол дараагийнхдаа 200 төгрөгөөр суух аж. Харин хүүхдүүд эхний автобусандаа 200 төгрөг төлж дараагийн сэлгэн суултандаа үнэ төлбөргүй зорчих гэнэ. Энэ асуудлыг энэ долоо хоногийн пүрэв гарагт болох Нийслэийн удирдлагын зөвлөлийн хурлаар эцэслэх хэлэлцэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 5 )
1 gazar het olon autobus irj buudaldaa bagtahgui tugjirdeg bsan.g boliulsan harin dajgui bolood bgaa shuu tnx
Shine ergelttei bolsonoos manai emee 100m-t guihed namaig ch guitseheer bolson bn lee. Ugluu autobusnii buudal deer autobus irenguud l 100m-t guideg nam garaanaas alhamtaa avj bgaal haana zogsohnuu geel harj bgaal hurd hiine dee... Bat-Uul irgediinee eruul mended davhar anhaarch bgaa bololtoi haha
Mash zov songolt shuu dee? abtobusuud neg gazar tovlordog baisnyg bolialsan shuu dee?
yag korea zagwar r ajilj bn bolj bna
ERGUU TENEGUUD DANDAA UL BUTEKH YUM SEDEJI KHIIKH GEJI OROLDOKH YUM .