Зам тээврийн осолд зургаан хүүхэд өртжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 05

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт зам тээврийн ослын 491 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс сургуулийн өмнөх насны дөрөв, сургуулийн насны хоёр нийт зургаан хүүхэд осолд өртсөн харамсалтай хэрэг гарчээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 117 тохиолдлыг илрүүлсэн байна. Тухайлбал, ЧД-ийн нутаг 50 дугаар сургуулиас тавдугаар сургууль орох зам марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигчийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан. СХД-ийн нутаг Баруун салааны замд суудлын автомашин мөргөлдөж хоёр хүн гэмтсэн байна. Тиймээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй,  анхааралтай болгоомжтой байхыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top